Мэрэг, төлөг хийх арга

Орчин үед хүмүүс таро хөзөр, зурхай ашиглаж эсвэл алганы хээ унших замаар түгээмэл мэргэлж байна. Өнгөрсөн үед ч хүмүүс одоогийнхтой адилаар ирээдүйг мэдэхийг хүсдэг байсан. Бидний хэлж заншсанаар дээр үед хүмүүс хэрхэн мэрэг төлөг тавьдаг байсан тухай багахан судаллаа. 

1. Зөн совин


Тухайн зүйл, үзэгдэлтэй холбоотой эд зүйлсийг ашиглан эсвэл тухайн орчинд очиж өнгөрсөн, одоо, ирээдүйг харж, зөгнөдөг. Эртний Ирландад агаар, салхи, одыг ашиглан мэргэлдэг байж. Мэргэнд байгалийн хүчин зүйлийг ашигладаг байсан гэсэн үг юм. Тухайлбал, багахан салхи шуурганы үеэр гэр, байшинд гэмтэл үүсвэл муугийн дохио гэж үздэг байна. Түүнчлэн газар унасан навчин дээр хэвийн үед байдгаас онцгой толбо, үлдэгдэл байвал гэр бүлийг нь өвчин дайрач магадгүйн илрэл гэжээ. Мөн салхинаас хэн нэгнийг шивнэх дууг сонсвол үхэл хагацал нүүрлэж магадгүй гэж зарим хүмүүс үздэг байжээ. 

Салхигүй үед ч төлөгчид үүл, цайны навчны хэлбэрийг тайлбарлах замаар ирээдүйг зөгнөдөг байжээ. Энэ аргын хамгийн түгээмэл хэрэглээ нь салхины чиг хурд, үүлний хэлбэрийг ажиглан цаг агаар хэрхэн өөрчлөгдөхийг таамагладаг цаг уурын таамаглал юм. 

2. Антропоманс


Энэ нь хүмүүсийн үхлээр дамжуулан зөгнөх арга юм. Зарим үед онгон бүсгүйчүүд болон хүүхдээр тахил өргөдөг байжээ. Энэ аргын дагуу эртний Ацтек болон Инкачууд хүнээр тахил өргөх нь түгээмэл байж. Хүмүүсээр зүгээр ч нэг тахил өргөх бус, өөрсдийн бурхдад өргөл барьц өгч, ирээдүйг зөгнөхөд ашигладаг байсан байна. Ингэхдээ тахил болж байгаа хүмүүсийн цээжийг ярж, дотор эрхтнийг нь биеэс нь салгаж аван тарчлаадаг байж. Зөгнөлийг хохирогчдын дотор эрхтний байдал, ямаршуу байдал үзүүлж байгаагаар нь тодорхойлдог байжээ. 

Энэ арга эртний Мисопотам, Япон, Грект мөн түгээмэл байв. Грек улсад л гэхэд онгон охидыг зольж ирээдүйг зөгнөдөг байжээ. Түүнчлэн хүнээс гадна амьтнаар тахил өргөдөг бусад иргэншлүүд ч байжээ. 

3. Асуулт асуух


Энэ аргын үндсэн санаа нь ямар нэг эд зүйлийг ашиглан асуултандаа "Тийм", "Үгүй", "Магадгүй" гэсэн хариулт авах юм. Олон ч улсад түгээмэл хэрэглэгддэг энэ аргаар мэрэглэхдээ хясаа, цаас, шош зэрэг зүйлсийг ашигладаг байна. Заримдаа хүмүүс сахиус ашиглах нь ч бий.  Тухайн зүйлийг ямар нэг зүйл дээр тавилгүй агаарт хөндий барьж байгаад савлах чиглэлээр нь хариугаа мэдэж авдаг байна. 

Энэ аргад суурилан Magic 8-Ball болон цаасан төлөгч гэх тоглоомыг хүртэл зохиожээ. Хүүхдийн хүйс, эмэгтэйн жирэмсэн эсэхийг таамаглаж болдог ажээ.

Кулон ашиглан мэргэлэх тухай энд дарж уншаарай

4. Цай, кофены шаараар мэргэлэх



Эртний Хятад, Европын орнуудад цай болон кофены шаараар мэргэлэх арга түгээмэл байсан. Цайг уусны дараа аяганы ёроолд үлдэх шаарны хэлбэрийг нь тайлбарладаг. Энэ нь хүний зурсан дүрсийг тайлбарладаг сэтгэлзүйн Роршаха тесттэй төстэй. Төлөгчийн харсан нэг л дүрс таны ирээдүйг тодхон хэлж өгнө. Тухайлбал, таны уусан цайны шаар могой шиг харагдвал хэн нэгэн хүн ойрын хугацаанд танд ямар нэг аюул учруулна гэсэн үг. Эсвэл уул харагдвал саад бартаа давсны дараа зорилгодоо хүрэхийг илэрхийлдэг байна. Зарим үед аяганы ёроолд хэд хэдэн дүрс зэрэг харагддаг. Ийм үед аяганы голд байгаа дүрс нь ойрын ирээдүйг төлөөлдөг ба зах руу байх тусам холын ирээдүйг илэрхийлдэг аж. 

5. Гэрэл ойлгодог гадаргуут эд зүйл ашиглан зөгнөх


Циркийн үзмэрчдээс эхлээд нэрд гарсан зөнч нар хүртэл болор бөмбөлөг ашиглан мэргэлдэг. Түүнчлэн хавтгай, гэрэл ойлгогч гадаргуу буюу ус, толь, болорыг ашигладаг байна. 16-р зуунд Английн хатан хаан Элизабетийн зөвлөх Жон Ди ирээдүйг харахын тулд болор бөмбөлөг ашигладаг байсныг түүхийн зарим эх сурвалжуудад дурдсан байдаг. Тэрээр Элизабетийн эгч Мэри өөд болсны дараа Элизабет хатан хаан болно гэж зөгнөснөөр илбэ жатга ашигласан хэрэгт буруутгагдаж шоронд хоригдож байжээ. Үүнээс нь 3 жилийн дараа түүний зөгнөл биеллээ олжээ. Үүний дараа хатан хаан Элизабет түүнийг шоронгоос суллаж, өөрийн зөвлөхөө болгожээ. Мөн Жон Дигийн ид бид нь Бурханаас өгсөн "Цагаан ид шид" хэмээн тунхагласан шинэ журам гаргаж байжээ. Өнөө үед түүний ашиглаж байсан эд зүйлс нь Лондон хотод байдаг Британийн музейд хадгалагддаг байна. 


Facebook хуудсанд хандах бол ЭНД дараарай. 
Instagram profile-д зочлох бол ЭНД дараарай. 
Pinterest-д зочлох бол ЭНД дараарай. 


Comments