Хүзүүний зүүлт ашиглан мэргэлэх нь хамгийн хялбархан арга. Хүмүүс асуултынхаа хариуг мэдэж, ирээдүйг таамаглахын тулд олон зуун жилийн тэртээгээс энэ аргыг ашиглаж байна. Хүзүүний зүүлтээр үнэн зөв мэргэлэхийн тулд юун түрүүнд хэдэн алхмыг дагах хэрэгтэй.
1-р алхам: Сахиусаа сонго
Сахиус ямар ч хэлбэр, хэмжээтэй байж болно. Бүр өөрийн гараар урласан ч байж болно. Мөн болор, чулуу, металь, модноос бүтдэг. Хүмүүс гоёл чимэглэлийн зориулалттай кулонтой хүзүүний зүүлтийг голчлон ашигладаг. Гэхдээ кулоны хэлбэр тэгш бус байвал хариу зөв тодорхойлогдохгүй байж мэднэ. Тиймээс аль болох тэгш хэмтэй, элдэв өвөрмөц этгээд хэлбэргүй сахиус буюу кулон сонгохыг зөвлөж байна. Сахиусан дээрх чулуу нь жинхэнэ байгалийн чулуу байх нь чулууг илүү энергитэй байж, илүү хүчирхэг бодит таамаглалд хүрэхэд дэм болдог. Мөн чулууг ашиглахын өмнө энергийг нь цэвэрлэх хэрэгтэй.
Хэрэв чулуун сахиус байхгүй бол металь кулоныг ашиглаж болно. Металь нь энергийг соронз мэт татаж, тодорхой хариулт олоход тань тусална. Харин модон кулон ашиглах нь тийм ч сайн байдаггүй. Энерги нь сул байдаг аж.
2-р алхам: Кулоныг цэвэрлэ
Кулоноо сонгочихсон бол мэргэлэхээсээ өмнө энергийг нь цэвэрлээрэй. Энергийг цэвэрлэх хамгийн хялбар арга бол хүжний утаанд кулоныг барьж, утах. Уугиж байгаа утаан дундуур хэд хэдэн удаа явуулах юм. Энэ арга нь мод, металь кулонд илүү тохиромжтой. Өөр нэгэн арга бол давстай усаар угаах. Ялангуяа чулуугаар хийсэн кулоныг цэвэрлэх хамгийн зөв арга. Хүйтэн усанд далайн давс уусгаж кулоноо хэд хэдэн удаа булхаад хатаах хэрэгтэй.
3-р алхам: Мэргээ эхэл
Юун түрүүнд өөрийгөө хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй. Учир нь мэргэлэх явцдаа та сүнснээс тусламж гуйж дуудаагүй байсан ч сүнснүүд болор бөмбөлөг, толь, сахиус зэрэг мэргийн хэрэгслүүдэд ихээхэн татагддаг. Муу сүнс, буг чөтгөрүүд хүртэл татагддаг. Учир нь мэргийн хэрэгслүүд нь тэдний бодит ертөнцөд гарч ирэх хаалга буюу портал тул таныг зөвшөөрөөгүй байсан ч таны ертөнцөд нэвтэрдэг байна.
Та кулонтой гинжээ эрхий болон дунд хурууны хоорондоо бариад цээжнийхээ харалдаа барина. Ингэхдээ тохойгоороо ширээн дээр тулж, гараа суллан кулонтой гинж сул дүүжлэгдэж байхаар барина. Таны тохой ямар ч хөдөлгөөнгүй, гинжний хөдөлгөөнд нөлөөлөхгүй байх ёстой. Мөн агаар, салхи, агааржуулагч гэх мэт юу ч нөлөөлөхгүй байхаар орчноо бүрдүүлээрэй.
Бэлэн болмогцоо нүдээ аниад аль болох оюун бодлоо цэвэрлээрэй. Таны юу ч бодохгүй байх нь маш чухал. Дараа нь дотоод бодлоосоо асуултаа төсөөлж, таны оюун бодол, сахиусруу чиглэж байна гэж төсөөлнө. Яг ийм байдлаар хэдэн хором анхаарлаа төвлөрүүлнэ. Ингэснээр таны энерги кулоныг дүүргэж, кулон илүү хүчтэй болох болно. Кулон цэнэглэгдэж болсон мэт санагдвал та нүдээ алгуурхнаар нээж, кулоныг хараарай. Кулоны хөдөлгөөнд анхаарлаа хандуулаарай. Хэрвээ та асуултаа бодоод "Тийм үү?" гэж асуугаад нүдээ нээхэд кулон урагш хойш эсвэл тойрог хэлбэрээр савлаж байвал "Тийм" гэсэн үг юм. Дараагийн асуултаа асуухдаа оюун бодлоо хоосолж байгаад өөр зүйл бодолгүйгээр зөвхөн тухайн асуултаа бодох нь хамгийн чухал юм шүү.
Comments
Post a Comment