ЯМАР ОНГОД, САХИУС БАЙДАГ ВЭ?

 

Зарим хүмүүс өөрийгөө сүнслэг хөтөчтэй гэж итгэдэг. Үүнийгээ сахиусан тэнгэр, онгод сахиус гэж үздэг аж. Хэрвээ танд ямар нэг сүнслэг хөтөч байгаа гэж итгэдэг бол таныг зөвхөн ямар нэг замаар хөтлөхөөс би таныг эрхшээлдээ оруулж болохгүй гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв тэрхүү хөтөч таны зан авирт сөргөөр нөлөөлж байвал энэ зүйл хөтөч биш харин өөр зүйл байх магадлалтай. Сүнслэг хөтөч дараах төрөлтэй.

1. Дээд мастер

Тэд ихэвчлэн Рейки зэрэг энергийн үйл хийдэг хүмүүстэй холбогддог. Сүнслэг хөтөч болсон дээд мастерууд Будда, Кришна, Есүс зэрэг тэдний сүнслэг биеийг өндөр түвшинд хүргэдэг. Түүнчлэн дээд мастерууд хэсэг бүлэг сүнсийг чиглүүлж байдаг тул танаас өөр хүмүүст ч бас тусалж байгаа гэсэн үг. Тэдний нэн тэргүүний зорилго бол бүх хүн төрөлхтөнд туслах.

2. Өвөг дээдэс хөтөч

Эдгээр хөтөч бол ураг төрлийн холбоотой хэн нэгэн хөтлөн чиглүүлж байна гэсэн үг юм. Магадгүй хэдэн жилийн өмнө өөд болсон хамаатан садан үзэгдэж болох юм. Зарим онолд тэд урд насандаа ойр дотно байсан хүмүүс дахин төрж хөтөлдөг гэж үздэг бол заримдаа тухайн гэр бүлтэй цусан холбоотой гэж үздэг юм байна. Тиймээс эдгээр төрлийн хөтчийг онгод гэж нэрлэдэг аж. Тухайлбал, бөө мөргөлийн шашинд сүнслэг хөтчийг онгод гэдэг.

3. Энгийн сүнслэг хөтөч буюу багш

Эдгээр сүнслэг хөтөч нь ямар нэг зүйлийн дүр, бэлэг тэмдэг болон төлөөлөл. Жишээ нь зарим хүмүүсийн хөтөч дайчин, туульч, мэргэн хүн гэх зэргээр харагддаг. Хэрхэн харагдах нь өөрийн гэсэн зорилготой. Ерөнхийдөө бол тэд тухайн хүмүүсийг сургаж, тодорхой нэг замаар хөтөлж явдаг. Мөн асуудлыг хэрхэн шийдэх арга замыг ч заадаг. Энэ төрлийн хөтчийг бясалгалын явцад болон зүүдэндээ хардаг.

4. Хөтөч амьтан

Зарим хүмүүс хөтөч амьтантай гэж үздэг ч энэ нь зүгээр л амьтныг өөртөө хамаатуулан бодож байгаа явдал байдаг. Түүнчлэн тэжээвэр амьтан нас барсны дараа эзэн нь гашуудсандаа сүнсийг нь хань татах нь ч бий. Харин сүнслэг хөтчийн хувьд уугуул Америкчуудын болон бөөгийн ёсонд тухайн хүнийг амьтны сүлд буюу сахиус хамгаалж, сургадаг.

Метафизик сонирхдог зарим хүмүүс өөрийн сүнслэг хөтчийн төрлөөс бус зорилгоос нь болж татгалзах тохиолдол бий. Хөтчүүд нийтдээ 6 бүлэгт хуваагддаг. Үүнд хамгаалагч, хаалга сахигч, мэдээлэл дамжуулагч, эмчлэгч, сургагч багтана.


Facebook хуудсанд хандах бол ЭНД дараарай. 
Instagram profile-д зочлох бол ЭНД дараарай. 
Pinterest-д зочлох бол ЭНД дараарай. 

Comments