ТӨГС БИШИД ДУРЛАХУЙ

 
Бүх зүйлийг төгс байлгахыг хүсдэг ч бодсоноор болохоосоо болохгүй зүйлс нь их. Наад зах нь үсээ толийтол самнаад гэрээсээ гартал салхи үлээгээд сэгсийлгэчихнэ, ажлаа төгс хийтэл дарга нь дутуу үнэлэх гэх мэт зүйлс тохиолдсоор биднийг стресстүүлдэг.
  • заавал өдөр болгон үсээ угааж яах юм,
  • энэ хүн заавал надтай сайхан харьцах албагүй,
  • миний хийсэн зүйл хүн бүрт таалагдах албагүй,
  • хамгийн “ГОЛ” нь бүх юм надад таалагдах албагүй гэдгийг үнэн голоосоо ёстой л толгойны орой руу ортол ойлгосон.

Төгс байгаа эсэх нь тухайн хүний үнэлэмжээс шалтгаалдаг.

Өмнө нь гэрээ хичнээн цэвэрлэсэн ч гэрийн бусад гишүүд, дүү замбараагүй болгоход уур хүрч, дөнгөж цэвэрлээд цэгцэлчихээд байхад намайг хүндэлсэнгүй гэх мэтээр бодон унтууцдаг байсан юм. Үүгээр ч зогсохгүй, угаасан аяга, индүүдсэн хувцаснаас авахуулаад миний найз, эргэн тойрныхон хүртэл төгс байх ёстой гэж бодсоор, би өөрөө үүнээсээ болж нервтсээр байлаа.

Гэтэл стресстэж, нервтэж, ганцаараа баахан уурлаж, уйлсны эцэст ер нь яагаад заавал төгс байх албатай юм бэ гэж бодоод бүх зүйлийг зөнд нь хаячихав.

Төгс байхыг өөрөөсөө болон бусдаас шаардахгүй болсноос хойш эхний үед тэр байдалдаа дасаж өгөхгүй хүндхэн байсан нь үнэээн. Гэхдээ яг л дасаад ирэхээр

Ингээд өнөөдрийг хүртэл төгс биш зүйлс хичнээн гайхалтай болохыг өдөр өдрөөр ойлгосоор байна.

Сайн сайханд өөрийн эрхгүй дурладаг шиг сул тал ч бас хайр татам.

Ялангуяа хайр дурлалын тал дээр нөгөө хүнээ төгс байхыг шаардаж, хэт өндөр хүлээлт өөртөө тавибал урам хугарахаас цаашгүй. Яагаад гэвэл нөгөө хүн тань төгс биш, та ч бас төгс биш. Тиймээс хоёр төгс биш хүн бие биесээ төгс биш байдалтай нь хүлээн зөвшөөрвөл нэгнээ илүү сайн ойлгох ч юм билүү. Гэхдээ төгс бишийг хүлээн зөвшөөрнө гэсээр байж болох хэмжээнээс илүү алдаа дутагдлыг алгаа дэлгээд угтаж болохгүй юм шүү. Авах гээхийн ухаанаар хандаж, хэм хэмжээгээ мэднэ гэдэг шиг өөрийнхөө үнэлэмжийг, өөрийнхөө хүлээн зөвшөөрч чадах хэмжээг бодоорой. Гэр бүлийн хүчирхийлэл гаарсан энэ үед миний нөхөр төгс биш, би бас төгс биш болохоор намайг зодсон нь хүлээн зөвшөөрөгдөхүйц гэвэл маш том эндүүрэл гэдгийг санаарай.

Төгс бишид дурласан ч өөрийнхөө үнэлэмжийг буу унага.

Тэгэхээр ерөнхийдөө бол төгс бишид дурлахуй гэдэг нэр томъёо байдаг эсэхийг мэдэхгүй ч яг одоо миний баримталж байгаа нэгэн зарчим болсон. Бүх зүйл миний бодсоноор болох албагүй, бүх зүйл төгс байх албагүй, заримдаа алдаа сул тал хүртэл давуу тал болдог гэдгийг ойлгосноор төвөггүй, стресс багатай амьдарч байна. Мэдээж хэрэг тэр чигтээ үргэлжийн мөнх инээгээд л, үлгэрт гардаг шиг л аз жаргалтай байна гэж үгүй л дээ. Гэхдээ л ямартаа ч сэтгэл санаа амгалан тайван байхад нэмэртэй байдгийг өөрийн туршлагаасаа мэдэрлээ.

 Medium гишүүнчлэлтэй бол энэ холбоосоор нэвтэрнэ үү.

Facebook хуудсанд хандах бол ЭНД дараарай. 
Instagram profile-д зочлох бол ЭНД дараарай. 
Pinterest-д зочлох бол ЭНД дараарай. 

Comments