Өнгөрснөө бодож стресстэж, хэт их бодож шаналах хэрэггүй гэж надад хэлсэн.
Тэгэхээр чинь жаргалтай үеээ бас бодохгүй байх ёстой юм уу гэж би асуулаа.
Харин өөдөөс зөвхөн жаргалтайгаа л бод гэлээ.
Би юу гэж бодож байна вэ гэж үү? Би жаргалтай, зовлонтой бүх зүйлсээ л бодохыг хүслээ. Энд ирээдүй, зорилго тэмүүллийн тухай яриагүй. Зөвхөн өнгөрсний тухай ярина.
Ой санамжаа л алдаагүй бол өмнө нь болсон гомдол, шаналлыг мартахгүй. Харин тэр сэтгэлийн шарх илааршсан цагт амар амгалан болж, тэр асуудал дахин зовоохоо болино.
Сэтгэлийн шарх илааршихад заримдаа цаг хугацаа, ганцаараа байх, бэлэг, хоол, уучлаарай гэх үг дэм болдог. Хэт бардам зан, өөрийнхөө хүслийг дээгүүрт тавьдаг бол хүнтэй харилцаа тогтоох цаг болоогүй байна. Бусдын төлөө өөрийгөө гаргуунд нь гаргахгүй ч тодорхой хэмжээнд буулт хийдэг бол та бага зовно.
Заримдаа хүн өөрийнхөө дутагдалд дурлаж, хайртай хүмүүсээ өөрөөсөө түлхдэг.
Өөрийнхөөрөө байх сайхан ч хүслээ хязгаарлаж сурсан цагт хайр хүртэнэ.
Comments
Post a Comment