Чакраны тухай ойлголт

Орчин үеийн физиологийн шинжлэх ухааны дагуу долоон чакра нь хүний нурууг даган байх мэдрэлийн долоон томоохон зангилааны ойролцоо оршдог. Эртний бичээст дурдсанаар хоёр жижиг чакра байх ба үүний нэг нь гурав дахь нүдний дээр байх сома чакра, нөгөө нь зүрхэн чакраны огторгуйн хүслийн модыг багтаасан Анандаканда бадамлянхуа юм. Зарим эзотерикийн тогтолцоонд 9 эсвэл 12 чакра байдаг хэмээдэг бол Важраяна Буддизмд зөвхөн 5 төвийг тодорхойлсон байдаг. Үндсэндээ чакра бол энергийн эргүүлэг. Тоонд нь хязгаар үгүй. Гэхдээ үндсэн 7 мастер чакра нь бүтэн, нарийн хийцтэй тогтолцоог бүрэлдүүлдэг. Мэдрэлийн зангилааны дагуу байрласан эдгээр цэгүүд нь бидний бие махбодийг илүү дээд түвшний биет бус орчинтой холбодог. 7 чакраг бүрэн эзэмшихэд бүхий л амьдралаа ч зарцуулж мэднэ. 


Нуруу гэмтвэл нурууны мэдрэлд нөлөөлдөг ба улмаар чакранд нөлөөлдөг. Доод чакранууд яг л модны үндэс шиг бидний сүнсний хөгжлийн суурь болдог. 


Хинди уран зохиолоос гадна хүн, байгаль, биет хөлгийн долоон түвшнийг дурдсан метафизикийн бусад системүүд ч байдаг. Жишээ нь, АНУ-д 19-р зуунд үүссэн Теозофистууд орчлон ертөнцийн огторгуйн 7 туяа, хөгжлийн 7 явцын тухай өгүүлдэг байна. Түүнчлэн Христчүүд орчлон ертөнцийн 7 өдөр, 7 ариун ёслол, 7 тамга, 7 сайн үйлтэн, 7 сахиусан тэнгэр, үхлийн 7 нүгэл, Илчлэлтийн 1:16-д “Тэрээр баруун мутартаа долоон од барьжээ” гэх зэргээр 7 чакратай холбоотойгоор олон зүйлс бий. Үлгэр домог, шашнуудад долоон зүйл олон тааралдана. Долоон өнгөтэй солонго, Барууны гол хэмжүүр болох долоон тэмдэгт, долоо хоногийн өдрүүд, долоо долоогоор өгсөх насны мөчлөг, 7 хүртэл хүүхэд нас, 14 хүртэл өсвөр нас, 21 хүртэл нас биед хүрэх гэх мэт. Артур Юнгийн Эргэх хорвоо номонд хувьслийг 7 түвшинтэй хэмээн тайлбарласан. 


Бүхий л соёлууд чакратай ижил ухамсрын түвшин эсвэл энергийн төвийн талаар өгүүдэг. Гэхдээ эдгээр соёлуудад яг 7 төв эсвэл түвшин байдаггүй. Хятадад гэхэд л 6 үе шатны системтэй. Гал, шороо, төмөр, ус, мод гэсэн 5 махбодид хамаарах 3 хос эрхтэн байдаг аж. Хопи Энэтхэгчүүд, Төвдүүд ч мөн хүний бие дэх энергийн төвийн талаар ярьдаг байна. 


Facebook хуудсанд хандах бол ЭНД дараарай. 
Instagram profile-д зочлох бол ЭНД дараарай. 
Pinterest-д зочлох бол ЭНД дараарай. 

Comments