ТА ШУЛАМ МӨН ҮҮ? “ШУЛАМ” БОЛОХОД БЭЛЭН ҮҮ?

 

Бараг л бүх улс оронд “Шулам”-ууд байх болов. Ямар учраас ийнхүү шулам гэх хүмүүс гарч ирэх болов. Тэд үнэхээр шулам мөн үү? Эсвэл “БӨӨ” нар олон арваараа төрж байсан шиг давалгаа, хөөсрөл үү.

Юутай ч үнэн эсвэл худал байхаас үл хамааран чухам юу хийхээ мэдэх хүмүүс бол жинхэнэ шулам. Тиймээс шулмын талаарх зүйлс сонирхолтой бол байж болох бүхнийг уншиж, судлахад ямар ч гэм хор үгүй. Харин үр дагаврыг мэдэхгүй хэр нь ямар нэг зан үйл хийнэ гэдэг амиа хорлолттой ижил зүйл юм. Зүгээр л хар хувцас өмсөөд, хар мууртай болж, зан үйлийн эд зүйлс худалдаж аваад шулам болчихгүй. Ингээд шулмын талаарх мэдээлэл өгье.

Эрсдэлийг тооц

Шулмын зан үйл гэдэг тоглоом зугаа огтхон ч биш. Хайрын шившлэг, хараал бол ердөө л нэг хэсэг нь. Бас үүнийг дур мэдэн хийснээр өөртөө ямар аюул дуудаж байгаагаа мэдэхгүй. Шулмын зан үйлийн нэг онцлог нь зарим шившлэг зан үйл богино хугацаанд, зарим нь урт хугацаанд үр дүнгээ өгдөг. Тиймээс өвчин намдаагч шиг тэр дороо мэдэгдэхгүй. Салемийн шулмын шүүлт хэдийгээр өнгөрсөнд болсон зүйл хэдий ч шулмуудыг хүлээн зөвшөөрөхгүй, үзэн яддаг хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс шулам эсвэл чөтгөрт эзэмдүүлсэн гэж буруутган гэмт хэрэг үйлдэх тохиолдол ч байдаг байна. Тиймээс үнэхээр та шулам мөн ч бай биш ч бай энэ талаар тааралдсан хүн бүртээ сайрхаж, хорвоо ертөнцөл зарлах албагүй.

Өөрийн урсгалаа сонго

Маш олон урсгал байдаг энд үндсэн чиглэлүүдийг дурдлаа.

Паганизм — Байгаль, дэлхийд голчлон анхаарч, хүчээ байгалиас авдаг. Бусад шашнаас тэс өөр. Орчин үеийн Паганчууд Нео-Паганизмыг цогцлоон дагаж байна.

Викка — Нео-Паганизмын адил маш түгээмэл урсгал. 1900-аад оны дунд үед Жеральд Гарднер энэхүү урсгалын гол ойлголтуудыг гаргаж ирсэн. Гэсэн хэдий ч Викка урсгалынхан голдуу эмэгтэйчүүд байсан ба бурхан, охин тэнгэрүүдийг шүтдэг. 1970-аад онд үүссэн Дианын Викканчууд хүйсийн асуудлыг хөндөн гаргаж зөвхөн охин тэнгэрүүдийг шүтэхээр болсон ба чуулгандаа трансжендер хүмүүс орохыг хориглодог аж.

Брухериа — Латин Америк, Африк, Каррибын шидийн үйл ерөнхийдөө хамаардаг. Олон мянган жилийн түүхгүй. Испани хэлний Bruja буюу Шулам гэх үгнээс гаралтай нэршил.

Солитари — Чуулган, ямар нэг бүлэгт хамаарахгүйгээр ганцаараа зан үйлээ хийдэг.

Эклектисизм — Аль нэг урсгалыг биш харин олон урсгал, уламжлалыг хамтад нь дээдлэн дагадаг, холимог үйл хийдэг.

Нэр томъёоны тайлбар

Чуулган — Шулмуудын нэгдэл. Шулмын чуулганыг эрэгтэй эсвэл эмэгтэй Тайлгач нар удирдан ахалдаг. Жилийн туршид тухайн урсгалд хамааралтай өдрүүдийг тэмдэглэх зэрэг нь байнгын үйл ажиллагаанд хамаардаг.

Сургуультай амьтан—Шулмын туслах, тагнуул, анд нөхөр, хамгаалагч болох амьтны хэлбэрээр ирсэн сүнслэг бие

Шүтээн — Шулмууд бурхан эсвэл охин тэнгэрүүдийг шүтэх эсвэл шившлэг хийх, тахил өргөх, бурхнаа залах хэсэг. Ерөнхийдөө шүтээний тавиур дээр даавуу тавьж үнс, шингэн зүйл, лааны тос дусахаас хамгаалдаг.

Таван өнцөгт — Таван өнцөгт бол Викканчуудын бэлэг тэмдэг. Гэхдээ урвуу харсан таван хошуу нь Сатаныг илтгэдэг тул зөв таван хошуутай эндүүрдэг.

Хар шид — Бусдад аюултай, харанхуйн хүчний, голдуу Сатанизмтай холбоотой шид. Энэ төрлийн зан үйлийг Эртний Египетийн үеэс хойш үйлдэж байгаа. Гэхдээ хараал жатга гэх мэт харын зан үйлд ашигладаг.

Хуралдаан — Төлөгчийн тусламжтайгаар үхэгсдийн сүнстэй холбогдох ёслол

Сүүдрийн ном (Book of Shadows) — Викканчуудын зан үйлдээ ашигладаг мэдээлэл, шившлэг, жор, заавар зэргийг бичдэг ном.


Facebook хуудсанд хандах бол ЭНД дараарай. 
Instagram profile-д зочлох бол ЭНД дараарай. 
Pinterest-д зочлох бол ЭНД дараарай. 

Comments