ШУДАРГА ХҮН VS МЭДРЭМЖГҮЙ ХҮН /амаа татаж сурахуй/


 Шударга байх чухал. Үнэнийг хэлж, хоёр нүүр гаргахгүй бас дүр эсгэх шаардлагагүй. Гэхдээ заримдаа шударга зангаа татаж дуугүй өнгөрөөх хэрэгтэй юу? Худал хэлж, бусдыг мэхэл гэсэн үг биш. Харин бусдыг ойлгож, сэтгэлийг нь хүндэтгэх ухаантай хүн “ШУДАРГА” байж чадна.

“Би шударга, үнэнийг хэлдэг хүн. Тийм болохоор би ингээд л хэлчихдэг.” гэж ярих хүн бий.

Заавал дотны хүн гэлтгүй хамтран ажиллагч, нэг ангийн хүнээ ч гомдоох үе бий. Мэдээж буруу зүйл хийсэн байж болох ч хүн өөрөө гэмшиж сэтгэлээр унасан үед “БИ ХЭЛСЭН БИЗ ДЭЭ” гэж үг ямар ч хэрэггүй. Харин тайвшруулах ганц үг сэтгэлийн утсыг хөндөнө.

Бас хэнээ туссан юм шиг л өөрийнхөө зөвийг батлах гэж бусдыг үгүйсгэдэг, өөрийнхөө бурууг хаацайлах гэж зүтгэх зан шударга биш харин эсрэгээ “ХУЛЧГАР” хүн болохыг илтгэдэг.

Заримдаа мэдэмхийрч үнэнийг хэлэх биш амаа хамхиж сурах хэрэгтэй. Толгойдоо орж ирсэн санаа бусдад хэрхэн нөлөөлөхийг урьдчилан ойлгож, тэр үйлдлийг хийх эсэхээ нөхцөл байдалд тохируулан шийдэж чадвал та шударга бас мэдрэмжтэй хүн болно.



Facebook хуудсанд хандах бол ЭНД дараарай. 
Instagram profile-д зочлох бол ЭНД дараарай. 
Pinterest-д зочлох бол ЭНД дараарай. 

Comments