SEX AND THE CITY-ийг заавал үз

Тийм ээ. Нэрнээс нь болоод өсвөр насандаа энэ киноноос ичдэг байлаа. Гэхдээ заавал үзээрэй гэж оюутан, ахлах ангийн дүү нартаа зөвлөмөөр байна. Тэнд эмэгтэй хүний амьдрал, боловсрол, нөхөрлөл, гэр бүл, хайрыг бодитоор харуулсан. Мэдээж авах гээхийн ухаанаар хандах нь зөв.


Яг үүн шиг эрх чөлөөтэй, хайрцаггүй, хязгааргүй сэтгэхийн хүсдэг байсан. Гэхдээ сурагч, оюутан байхад ийм байсангүй. Харин 3 жилийн өмнөөс өөрийгөө чөлөөлж, сэтгэхүйгээ задгайлахар хичээж, өөртэйгөө дотооддоо зөрчилдөж ирсэн. Сайн охин байлаа гээд ямар ч шагнал байхгүй. Гэхдээ муу байлаа гээд бас сайн биш. Тиймээс тунгаа тааруулаад, заримдаа сахилгагүй, хөдөлгөөнтэй баймаар. Одоо байгаа нөхцөл байдлаа харахад би мэргэжилтэй, ажилтай, гэр бүлтэй. Гэхдээ энэ бүхний хажуугаар өөртэйгөө тулж ажиллах цагийг заавал гаргаарай.

Sex and the City бол зүгээр нэг сексийн талаар гардаг кино биш. Алдаа, оноо, ухаарал, гуниг, баяр жаргал гэх мэт бүхий л зүйлсийг ямар ч хүчирхийлэл, аллага, дэлбэрэлт, буудалцаангүйгээр харуулсан кино. Тиймээс хором бүрийг өөртөө зориулж, эргэцүүлэн бодох нь чухал. Хэрвээ эргэцүүлэн бодохгүй бол хичнээн ч их уншиж, үзээд цагийн гарз.



Facebook хуудсанд хандах бол ЭНД дараарай. 
Instagram profile-д зочлох бол ЭНД дараарай. 
Pinterest-д зочлох бол ЭНД дараарай. 

Comments