Та сайн эцэг (эх) үү?

 

Хүүхэдтэй болохоороо ийм ч юм хийнэ, тийм ч юм хийнэ гэсэн төсөөлөл олон хүнд байдаг биз ээ. Хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг тоглоом биш. Хүнээс маш их тэсвэр тэвчээр шаардаж, хосуудын харилцааг туршдаг. Хүүхэд бага байх үеийн асуудлуудыг амжилттай давж, харилцан ойлголцсон хос цаашид тулгарах асуудлуудыг хамтдаа даван туулж чаддаг. Харин энэ эгзэгтэй цаг үеийг давж чадалгүй нэгнээсээ урвах, хүүхэд гэр бүлтэйгээ буруу харилцвал цаашдын харилцаанд ийм соёл тогтоод хэвшчихдэг.

Хамтын амьдралын эхний үеийг амжилттай давбал цаашид тулгарах ямар ч асуудлыг хамтдаа шийдвэрлэж чадна.

Хүүхдээ уйлах, ямар нэг зүйл хүсэж орилох эсвэл бүдэрч унахад нь та ямар үйлдэл хийдэг вэ? Хүүхдээ уйлахад нь дуугүй бай гэж загнадаг уу? Бүдэрч унахад нь шал эсвэл газрыг нь хүүхдийг минь унагалаа гэж зоддог уу? Мөргөсөн зүйлийг нь буруутгадаг уу? Хэрвээ та эдгээр зүйлийг хийдэг бол маш том алдаа хийж байна. Бага байхад нь та ийм зүйлсээс өмөөрч, хүүхдийнхээ өөрийнх нь анхааралгүй байснаасаа болж унасныг нь гэмгүй болгож цагаатгаж байна. Цаашид нас биед хүрэхэд нь та хийсэн алдааг нь ч бас өмөөрөх үү?

Би хүүхдээ өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөхгүй, буруугаа засах хүсэлгүй хүн болгохгүй.


Facebook хуудсанд хандах бол ЭНД дараарай. 
Instagram profile-д зочлох бол ЭНД дараарай. 
Pinterest-д зочлох бол ЭНД дараарай. 

Comments