Аура яагаад чухал вэ? Аурагаа хэрхэн цэвэрлэх вэ?


Хорвоо ертөнц дэхь амьтай, амьгүй бүх зүйл энергийн давтамжаас бүрддэг. Аура бол хүн, амьтан, эд зүйлсээс цацрах энергийн давтамж. Аура нь гадны нөлөө, тухайн хүний бодол, сэтгэл санаанаас хамааран өөрчлөгдөж байдаг. Мөн аура нь тухайн хүний мөн чанар болон хүрээлэн буй орчны нөлөөллийн талаарх мэдээллийг агуулж байдаг онцлогтой. 
Хүний биеийг тойрон хүрээлэх энерги буюу аура нь зуйван хэлбэртэй байдаг ба хүний биеэс 60-90 см зайг бүрхэн оршдог. Хүний аура 7 давхарга байдаг ба эдгээр нь хүний биеийн 7 чакра буюу энергийн гол төвүүдтэй холбоотой. Мөн тэдгээр давхарга бүр нь өөр өнгөтэй байдаг. Аураны өнгө нь тухайн хүний сэтгэл санаа, бие махбодийн байдал, сүнслэг оршихуйгаас хамаарч өөр өнгөтэй байдаг гэж үздэг. Тухайлбал, сэтгэл санаа сайхан, эерэг энергитэй үед аураны давхаргууд цайвар өнгөтэй байдаг бол, стресс сэтгэл гутралтай, бие нь өвдсөн үед зарим давхарга нь бараан өнгөтэй болдог байна. Гэхдээ тухайн хүний байдлаас хамаарч аураны өнгө байнга өөрчлөгдөж байдаг тул бараан өнгөтэй болсонд тийм ч их зовних шаардлагагүй юм байна. Учир нь таны аура бүдэг, бараан болох нь үүрд энэ чигээрээ үлдэнэ гэсэн үг биш юм. Аураны өнгө бүр өөрийн гэсэн утгатай байдаг. 
  • Улаан: сэтгэл санаа сайхан, эрч хүчтэй, хүчтэй
  • Улбар шар: бодлоготой, самбаатай, халамжтай
  • Шар: бүтээлч, тайван, нөхөрсөг
  • Ногоон: нийтэч, харилцагч, төлөвшилтэй
  • Цэнхэр: зөн совинтой, оюунлаг, чөлөөт сэтгэгч
  • Хөх: сониуч, оюун билгээрээ холбогдсон, уян зөөлөн
  • Үзмэн ягаан: ухаалаг, оюунлаг, бие даасан


Түүнчлэн аураны давхарга бүр өөрийн гэсэн энергийн давтамжтай бөгөөд чакратай холбогдож байдаг. Мөн зэрэгцэн орших аураны давхаргууддаа нөлөөлдөг. Иймээс аль нэг давхаргын баланс алдагдвал бусад давхарга бас өөрчлөгддөг. 
  • Физик давхарга – Улаан өнгөтэй байдаг. Ахар сүүл, сүүжний голд орших суурь чакратай холбоотой. Биеийн тав тух, эрүүл мэнд, таатай мэдрэмж, таван мэдрэхүэйтэй холбоотой. 
  • Амин давхарга – Улбар шар өнгөтэй байдаг. Хүйсний нүхний харалдаа байх наран сүлжээ чакратай холбогддог ба нөхцөл байдлыг илүү тодорхой, бодьтой байдлаар харахад нөлөөлдөг.
  • Астрал давхарга – Ногоон өнгөтэй байх ба зүрхний чакратай холбоотой. Найз нөхөд, гэр бүлийн таатай харилцаа холбоо, өөрийгөө хайрлах хайрыг илэрхийлдэг. 
  • Сэтгэхүйн доод түвшин – Цэнхэр өнгөтэй байх ба хүзүүний харалдаах хоолойн чакратай холбоотой. Сүнсний мөн чанар, зорилгыг чухалчлах, үнэнийг чухалчлахтай холбоотой. 
  • Сэтгэхүйн дээд түвшин – Гүн хөх өнгөтэй байх ба духны голд байх мэлмий чакратай холбоотой. Хайр, сүнслэг дээд мэдрэмжийг илэрхийлдэг. 
  • Сүнлэг түвшин – Цагаан өнгөтэй байх ба толгойн орой дээрх титэм чакратай холбогддог бөгөөд дээд ухамсартай холбогдож, ертөнцийн мөн чанарыг ухаарахуйг илэрхийлдэг. 
Мөн аурагаа ариусгах, сэлбэх аргууд ч байдаг байна. 
  • Сөрөг энергийг угаах. Усанд орсны дараа биеэ нойтон байхад нь давс түрхэж, шүршүүрийн усаар угаана. Ингэхдээ бүх муу муухай, сөрөг зүйлс таны биеээс тэрхүү давсаар ариусгагдаж, усанд урсан арилж байна гэж бодох юм. 
  • Бясалгал хийх. Сэтгэл зүйл, сэтгэл хөдлөл, оюун бодолдоо гол анхаарлаа хандуулан бясалгах нь аураг цэвэрлэхэд маш их нөлөөтэй. 
  • Амьсгалын дасгал хийх. Та амьсгаа авахдаа эерэг эрч хүчийг биедээ хураан авч, амьсгаагаа гаргахдаа сөрөг муу муухай эрчимийг гаргаж байна гэж төсөөлөх юм. 
  • Утлага хийх. Шарилж, ганга, арц зэргийг хүмүүс эрт үеэс өөрсдийн биеийг болон гэрээ ариусгаж, сөрөг энергийг хөөхөд ашиглаж ирсэн. 
  • Эрчимийг тэнцвэржүүлэх, эмчлэх. Энергиэ тэнцвэржүүлэхэд тань мэргэшсэн зөвлөх, дасгалжуулагч, багш тусалж чадна. 


Facebook хуудсанд хандах бол ЭНД дараарай. 
Instagram profile-д зочлох бол ЭНД дараарай. 
Pinterest-д зочлох бол ЭНД дараарай. 


Comments