Бодисын солилцоогоо хэрхэн эрчимжүүлэх вэ?


Бодисын солилцоо бол таны биед болж байгаа цогц процесс, химийн урвал. Эдгээр химийн урвал нь таны бие хэвийн байхад томоохон үүрэг гүйцэтгэдэг. Бодисын солилцоо сайн байх нь та илүү их энергитэй байна гэсэн үг юм. Бодисын солилцоогоо хэрхэн идэвхжүүлэх талаар зөвлөгөөг хүргэе. 

1. Уураглаг хоол хүнс хэрэглэ.

Хоол идсэний дараах хэдэн цагийн хугацаанд бодисын солилцоо эрчимждэг. Идсэн хоолоо шингээж, боловсруулахын тулд илүү их калори зарцуулдаг. Энэ явцыг уураг хамгийн их буюу 15-30% идэвхжүүлдэг. Харин нүүрс ус бодисын солилцоог 5-10%, өөх тос 0-3% идэвхжүүлдэг ажээ. Түүнчлэн уургийн агууламж өндөртэй хүнс хэрэглэх нь хэтрүүлж идэхээс сэргийлдэг байна. Өдрийн нийт хоол хүнснийхээ уургийн агууламжийг 30%-иар нэмэхэд идэх калорийнх нь хэмжээ 441-ээр буурдаг гэсэн судалгаа хүртэл байдаг. Түүнчлэн та жингээ хасаж өөхөө шатааж байгаа үед уураглаг хүнс хэрэглэвэл бодисын солилцоо хямрахаас сэргийлдэг байна. 

2. Илүү их ус уу. 

Зарим хүмүүс жин хасахын тулд энгийн уснаас илүү чихэрлэг ундаа үр дүнтэй гэж эндүүрдэг. Чихэрлэг уух зүйл калори өндөртэй тул зүгээр л ус ууснаар өдөрт авах калорийн хэмжээг шууд бууруулж байна гэсэн үг юм. Үүнээс гадна бодисын солилцоог дэмждэг байна. Тухайлбал өдөрт уух усны хэмжээг хагас литрээр нэмснээр бодисын солилцоо 10 хүртэл хувиар эрчимждэг байна. Хүйтэн ус уувал калори шатаахад илүү тус болдог ажээ. Учир нь хүний бие өөрийгөө дулаацуулахын тулд илүү их энерги зарцуулдаг. Мөн хоол идэхээс 30 минутын өмнө ус уувал энгийн үеэс бага иддэг байна. 

3. Эрчимтэй дасгал хөдөлгөөн хий. 

Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь бодисын солилцоог сэргээж өөхөө шатаахад тусалдаг. Дасгалаа хийж дууссаны дараа ч өөх шатаж байдаг байна. Дасгал хийхдээ олон төрлийн дасгал хийвэл илүү үр дүнтэй байдаг юм байна. 

4. Хүнд зүйл өргө. 

Булчин өөхөн эдээс илүү бодисын солилцоог хүлээн авах нь сайн учир булчингаа хөгжүүлэх нь бодисын солилцоог дэмждэг. Хүнд зүйл өргөснөөр булчингаа идэвхтэй байлгахаас гадна жин хасах үеийн бодисын солилцооны хямралаас хамгаална. Хоолны дэглэм барих үед дасгал хөдөлгөөн хийсэн хүн дэглэмийн дараа ч өмнө нь цогцлоосон булчингаа хадгалж байжээ.

5. Үргэлж бүү суу. 

Хэт их суух нь таны эрүүл мэндэд муу. Эрүүл мэндийн зарим мэргэжилтнүүд хэт их суухыг "тамхидалтын шинэ төрөл" гэж нэрлэх болсон. Учир нь их сууснаар бага калори шатааж жин нэмэхэд хүргэдэг байна. Хэрвээ суугаа ажил хийдэг бол өөрийн боломжоороо босож явж, энгийн дасгал хөдөлгөөн хийгээрэй. Эсвэл өндөр болж зогсож ажиллах боломж олгох ширээ ч ашиглаж болно. 

6. Ногоон цай уу. 

Ногоон цай бодисын солилцоог 4-5% сэргээдэг. Ногоон цай биед хуримтлагдсан өөхийг чөлөөт өөхөн хүчил болгож хувиргадаг. Ингэснээр өөх 10-17%-иар илүү сайн шатдаг. Мөн каолри багатай тул жин нэмдэггүй. 

7. Сайн унтаж амар. 

Дутуу нойртой байх нь таргалалтын эх үүсвэрийг тавьдаг. Өөрөөр хэлбэл нойр муутай байвал бодисын солилцоонд сөргөөр нөлөөлдөг. Үүнээс гадна цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэж, инсулины хэмжээ буурдаг. Өөрөөр хэлбэл чихрийн шижингийн суурийг тавьдаг гэсэн үг юм. Мөн өлсөх мэдрэмжийг нэмэгдүүлдэг байна. 

8. Кофе уу. 

Кофен дахь каффейн бодисын солилцоог 3-11%-иар эрчимжүүлдэг. Ногоон цайны адилаар өөх шатаах явцыг түргэсгэдэг. Илүү жингүй хүмүүст үйлчилгээ нь илүү хурдан ажиглагддаг. Жингээ хасах, жингээ цаашид барихад тусалдаг.


Facebook хуудсанд хандах бол ЭНД дараарай. 
Instagram profile-д зочлох бол ЭНД дараарай. 
Pinterest-д зочлох бол ЭНД дараарай. 


Comments