Таро хөзөр нь 78 ширхэг карт буюу хөзөртэй байх ба гол болон дэд аркана гэх үндсэн 2 хэсгээс бүрддэг. Гол буюу үндсэн аркана нь 22 ширхэг байдаг ба дэд арканад хамаарах үлдсэн 56 хөзөр нь илд, таван хошуу буюу зоос, саваа, цом гэсэн 4 бүлэгт хуваагддаг.
22 үндсэн аркана нь хамгийн үндсэн мэдээллийг агуулж байдаг. Мөн тухайн хүний сүнслэг биеийн гэгээрлийн хувьсал, тухайн хувь хүний онцлог зэргийг илэрхийлж байдаг. Хөзрөөр мэргэлэх үед гарч ирж буй үндсэн аркана бүр цаанаа утга агуулдаг ба зарим үед зөвхөн үндсэн арканагаар мэргэлэх тохиолдол байдаг. Хөзөр бүх өөр өөр зурагтай байдаг. Тухайн цаг үеээс хамаараад бүх зүйл хувьсан өөрчлөгдөж байдаг. Хөзрийн загвар, зураглалын байдал ч бас өөрчлөгдөж өнөө үед маш олон янзын хэв маягтай байх болсон. Гэхдээ хөзрийн хэв маяг хичнээн ч өөрчлөгдсөн хөзрийн агуулга, үндсэн бүтэц өөрчлөгдөөгүй. Тиймээс тухайн хөзөр тус бүрийн утгыг дэлгэрэнгүй тайлбарлах болно. Мөн цаашид хөзрөөр хэрхэн мэргэлэх талаар мэдээлэл хүргэнэ.
Түүнчлэн хөзрөөр мэргэлэх явцад хөзрийн толгой зөв эсвэл буруу харсан эсэхээс хамаараад утга нь өөр байдаг. Зарим төлөгч нар урвуу харсан хөзрийг уншдаггүй. Гэхдээ эдгээр нь танд ямар нэг утга санаа, агуулга, дохиог хүргэж болох тул хөзрийн утга агуулга бүрт урвуу харвал хөзрийг хэрхэн унших талаар хүргэх болно.

Үндсэн арканагийн хөзрүүд: /Хөзрийн нэр дээр дарж тайлбарыг үзнэ үү/
Comments
Post a Comment